Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-08 12:04:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын талаар багц бодлого хэрэгжүүлэх болжээ.


Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ажлыг энэ оныг дуустал зогсоох болжээ. Мөн дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос үе шаттай гаргахыг үүрэг болгожээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нар хэвлэлийн хурал хийж байна. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Related news