Томуугийн 300 мянган хүн тун вакциныг худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвлийн бэлтгэлтэй танилцах үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Улирлын томуугийн вакцины 300 мянган хүн тунг худалдан авсан” хэмээв.
ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөсөн улирлын томуугийн
вакцины нийт 300 мянган хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган
нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан байна. Эхний ээлжийн 135 мянган хүн тунг
ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165 мянган хүн тунг есдүгээр сарын эхний
хагаст хүлээн авахаар төлөвлөжээ.
Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж, 10 сартайгаас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулаад байна. Отор нүүдлээр өөр аймгийн нутагт яваа иргэдэд харьяалал
харгалзахгүй эмнэлгийн тусламж үзүүлэхийг аймгуудын Эрүүл мэндийн газарт
хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр хангасан аж.