Цэрэг эрс тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРЗэвсэгт хүчний 339 дугаар ангид 2016 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Баянхонгор аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга нар болон ар гэрийн төлөөлөл 300 гаруй хүн оролцсон байна. Арга хэмжээний үеэр дэслэгч П.Очирбат захирагчтай мотобуудлагын III салаа жагсаалын, ахлах ахлагч Б.Мөнхбаатар ахлагчтай ахлагч нарын салаа гардан тулааны, байлдагч нарын биеийн тамирын тоглолтууд сонирхолтой үзүүлбэрүүд байлаа.
Тангарагийн баярт зориулсан хүчит 32 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат залуу бөх, байлдагч Б.Аварзэд түрүүлж, Улаабаатар хот Сонгинохайрхан дүүргийн залуу бөх, байлдагч Х.Амармэнд үзүүрлэж үзэгч олныг баясгав.