Хөрөнгийн биржид 22 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-10 17:57:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 41 ХК-ийн 825,746 ширхэг хувьцааг 398,046,463 төгрөгөөр арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Монгол дизель" (MDZ+15.00%), "Ган хэрлэн" (HZB+14.93%) болон Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Айтүүлс" (ITLS-5.72%), "Махимпекс" (MMX-3.49%) болон "Монос хүнс" ХК (MFC-3.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,966 ширхэг нэгж эрхийг 8.6 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.95 хувиар өсөж, 40,860.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,772,503,795,921 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Related news