Халдварын 157 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь гадаадаас зөөвөрлөгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 157 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 93 нь Улаанбаатар хотод, 62 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 13 тохиолдол Говь-Алтай аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1983 хүн эндээд байна.
Одоогоор халдвартай 1832 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3255 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days