Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх нь цахим картын үйлчилгээнд саад болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-10-01 12:59:13

Нийслэлийн тээврийн газраас автобусаар зорчигчдын дунд  шалгалт хийжээ. Энэ шалгалтын талаар Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганхуягаас тодрууллаа.

-Шалгалтыг хэзээ, хэд хоноггийн хугацаанд хийсэн бэ?

- Энэ сарын сүүлч буюу 09 дүгээр сарын 28-30-ны хооронд хийлээ. Нийтийн тээврийн 100 гаруй автобусаар зорчиж буй иргэдийг шалгасан. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд цахим картаараа үнэнчээр үйлчлүүлж байна. Харин энгийн иргэдийн зарим нь соёлгүй, зөрчилтэй явж байсан нь илэрсэн. Ялангуяа хүүхдийн карт ашиглах гэсэн том хүн их байх юм. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх иргэд их байгаа нь цахим картын бүрэн үйлчилгээнд саад болж байна.

-Зөрчилтэй иргэдийг яаж торгов?

- Одоохондоо 1000-1500 төгрөгөөр л торгосон.

- Автобусны цахим карт заримдаа алдаатай -уншдаг" гэх яриа байна?

- Биднийг шалгах үеэр карт уншуулагч гацсан тохиолдол гараагүй. Зарим автобусны жолооч тэгж яриад байна лээ.

- Зорчигчийн зөрчлийг цаашид шалгах уу?

- Байнга хяналт тавьж ажиллах болно.

Ж.Батсайхан

 

Related news
Comments