Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилуулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-06 17:19:35

МАН-ын Бага хурлын VI хуралдаанаас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж санал хураахад олонхи дэмжлээ.

Тус нам өнөө өглөө 11 цагаас Удирдах зөвлөлөө хуралдуулж, Ерөнхий сайдын томилгоог авч хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр дэвшүүлэлтээс нэрээ татсан бөгөөд улмаар Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатын нэр тунаж үлдээд байсан юм.

Ерөнхий сайдын нэрийг маргааш хуралдах УИХ-ын чуулганаар авч хэлэлцсэнээр томилгоо албан ёсоор баталгаажина.  

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news