ЭЕШ-д аймгийнхаа сурагчдыг тэргүүлсэн Э.Анужинд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-07 15:15:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад орос хэлний хичээлээр аймгийнхаа сурагчдыг тэргүүлж амжилттай дүн үзүүлсэн Сайншанд сумын ерөнхий боловсролын лаборатори хоёрдугаар сургуулийг төгссөн Э.Анужинд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг баяр хүргэж, нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Э.Анужин ОХУ-ын Тээврийн их сургуульд урилгаар төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр суралцах эрх авсан байна.

Аймаг орон нутагт төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ цаг үед ОХУ-д тус мэргэжлээр  амжилттай суралцаж  нутагтаа ирж ажиллахыг хүссэн аж.

Related news