Дөрвөн нэр дэвшигчийг жагсаалтаас хасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт аймгийн ИТХ-ын дүн гарч МАН ялсан талаар бид мэдээлж байсан.
Өнөөдөр аймгийн сонгуулийн хорооноос ялсан нэр дэвшигч нарт түр үнэмлэх гардууллаа. МАН-ын 15 нэр дэвшигч, АН-ын 14 нэр дэвшигч аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардав.
Харин тус аймгийн Цогтцэций суманд аймгийн ИТХ-д өрсөлдсөн МАН-ын 4 нэр дэвшигч Д.Батзориг, Б.Баярбилэг, О.Бадарч, Ц.Доржсүрэн нарыг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэн нэрийг нь жагсаалтаас хассан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days