Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/.Энэ оны наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн хэмжээнд зам тээврийн дөрвөн осол гарч нэг хүн амь насаа алдаж,
дөрвөн хүн хүнд бэртэж гэмтжээ. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл
жолоодсон зөрчил гарсан аж. Тиймээс насанд хүрэгчид та бүхэн хүүхдүүдэд тавих
хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.