Хонины мах дунджаар есөн мянган төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-17 16:18:45

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд суманд хонины нэг кг мах 9-10 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс нэгээс гурван мянган төгрөгөөр нэмэгдсэн аж. Харин ямааны ястай мах есөн мянган төгрөг, үхрийн мах 15 мянга орчим байна. “Ковид-19” тар тахлаас үүдэж хөдөлгөөн хорьсон, мал тарга тэвээрэг сайтар авч чадаагүй, махыг ченжээр дамжуулж худалдааны төвөөр худалдаалж байгаа тул  махны үнэ нэмэгдсэн гэж албаныхан ярив.   

Related news