Хамарын хийд, Хан Баянзүрх уулын ойролцоо ариутгал халдваргүйтгэлийн ажил хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-17 15:35:34

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хамарын хийдийн хамгаалалтын захиргаанаас Сайншанд сумын нутаг Хамарын хийд, Хан Баянзүрх, Хилэнцийн хөшөө, Шамбалын зогсоол, энергийн төв нийтийн эзэмшлийн зам талбай болон бүх 00-д  хлорын шохой цацаж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийжээ. Мөн хог зөөврийн машин хогийн цэгт бүнкертэй хогийг зөөвөрлөж, усны машин усалгаа хийсэн аж.

Ковид цар тахлаас үүдэж Дорноговь аймагт ирэх хүмүүс цахимаар хүсэлт гаргаж аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр Дорноговь аймаг руу нэвтэрч байна.

Related news