Оюутан залуусыг нэгдсэн журмаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-17 12:25:28

Дорноговь /МОНЦАМЭ/.Хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссоос Улаанбаатарт суралцдаг тус сумын оюутан залуусыг нэгдсэн журмаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахаар болжээ.

Оюутан сурагчдыг энэ сарын 20-ноос 25-ны хооронд зорчуулах бөгөөд зорчих бүртгэлийг сумын ЗДТГ зохион байгуулж, эмнэлгийн ажилтнууд түргэвчилсэн тестээр шинжилгээ авна.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж сумын Онцгой комисоос мэдээлэв.

Related news