"Хоггүй Зүүнбаян" аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-06 14:24:51

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгоны Ажлын албанаас "Хоггүй Зүүнбаян" аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд орон нутгийн нийтийн эзэмшлийн талбайг  байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр цэвэрлэжээ. Зүүнбаянд  нэгэн цагт газрын тос боловсруулах  үйлдвэр, монгол цэргийн ангиуд байрлаж байсан бөгөөд  нефть үйлдвэр, цэргийн ангиас үлдсэн хуучин байшингийн туурь, хуримтлагдсан хог их байдаг аж.

Мөн тосгоны ойролцоох нэгдсэн хогийн цэгийг  цэгцэлж хог хаягдлыг тогтоосон хогийн цэгт хаях, зориулалтын цэгт хогоо хаяагүй тохиолдолд тухайн байгууллага, иргэнээр цэвэрлүүлж гарсан зардлыг төлүүлэхээр болсон тухай албаныхан мэдээлэв.

Related news