Гадаад дахь сонгогчдын 39.8 хувь нь саналаа өгөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-30 20:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 5 дугаар сарын 30-31-нд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авч байна.

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий 45 салбар комиссыг байгуулсан. Эндээс “COVID-19” вирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон. Харин  бусад 44 салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж,  хэвийн үргэлжилж байна.


Санал авах эхний өдрийн 17.00 цаг /Улаанбаатарын цаг/-ийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 сонгогчийн 39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст-495  сонгогч (64.5 хувь)

Тайландын Хаант Улсын Бангкок  хот дахь Салбар комисст-22  сонгогч (27.8 хувь)

ХБНГУ-ын Берлин  хот дахь Салбар комисст-35  сонгогч (8.5 хувь)

БНКиргиз Улсын Бишкек  хот дахь Салбар комисст-10  сонгогч (45.5 хувь)

БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст-68  сонгогч (81 хувь)

БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст-26 сонгогч (81 хувь)

БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст-30 сонгогч (100 хувь)

Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст-7 сонгогч (100 хувь)

ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст-47 сонгогч (40.9 хувь)

 Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст- 8 сонгогч (40 хувь)

 БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст-15 сонгогч (75 хувь)

 БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст-11 сонгогч (13.1 хувь)

 БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст-35 сонгогч (16.6 хувь)

 БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст-35 сонгогч (16.6 хувь)

БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)

Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)

БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)

Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)

БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)

Швейцарийн Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)

БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)

Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)

БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)

ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)

 ОХУ-ын Эрхүү хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)

 БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)

 БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)

 БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)

 БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)

 БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)

 БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь) тус тус саналаа өгөөд байна.

Улаанбаатарын цагаар 17 цагт Брюссель, Лондон, Ром, Вена, Гавана, Дели, Каир зэрэг Салбар комиссоос хараахан мэдээ ирж амжаагүй байна.



Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско, Канадын Оттава дахь салбар комиссуудад санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна. Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.



Related news