Гэр хорооллын ус түгээх байруудыг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-21 13:33:06

“Дундговь- Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар аймгийн төвийн гэр хороололуудын зарим усан санг шинэчилжээ.25 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус байгууллага  гаргаж, ажилчид нь өөрсдийн хүчээр усан сангуудыг барьсан байна.

Дундговь аймгийн төвийн иргэд 35 км холоос унд, хэрэглээний устайгаа залгадаг. Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд, ус түгээх 15 байраар дамжуулан хоногт 8 тонн гаруй ус авдаг байна. Ус түгээх байрууд цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байдаг бөгөөд эдгээрийн эхнийх нь 1980- аад онд, сүүлийнх нь 2003 оны үед баригджээ. Наяад оны ус түгээх байрууд ашиглалтын хугацаа дуусч, 3 ус түгээх байрыг актлагдсан бөгөөд акталсан ус түгээх байрыг буулгаж, оронд нь ийнхүү шинэ барилга барьсан байна.

Барилга нь ашиглалтын хугацаа дуусаагүй ус түгээх байруудыг өнгөрсөн хавар мөн ажилчдынхаа хүчээр засварлаж, тохижуулжээ.

Т. Отгонтуяа

 

 

Related news