Саналын хуудсыг маргаашнаас дүүргүүдийн сонгуулийн хороонд хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-21 12:46:07

Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудсыг хэвлэж дуусган дүүргүүдэд хуваарилахад бэлэн болжээ. 

Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймагт нэг сая саналын хуудас хэвлэж бэлдсэн бол нийслэлд 924,629 ширхэг шаардлагатай байгаагаас өмнөх жилүүдийн сонгогчдын ирцэд тулгуурлан дараах байдлаар хуваарилсан байна. Тодруулбал Багануур дүүрэгт 18.713, Бага хангай дүүрэгт 2.681, Баянгол дүүрэгт 127.678, Баянзүрх дүүрэгт 205.291, Налайх дүүрэгт 22.999, Сонгинохайрхан дүүрэгт 194.567, Сүхбаатар дүүрэгт 86.454, Хан-Уул дүүрэгт 97.848, Чингэлтэй дүүрэгт 103.223 нийт 859,454 саналын хуудсыг хэвлүүлж дуусчээ. 

Маргаашнаас эхлэн дүүргүүдийн сонгуулийн хороонд, энэ сарын 26-наас өмнө санал авах байруудад тараах юм байна. 

Н.Туяа

 

Related news