Хагас жилийн хугацаанд 12804 согтуу жолооч журамлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 20 хүртэлх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон 12804 жолоочийг саатуулан журамлажээ.
Зөвхөн нэг өдрийн хугацаанд 60-70 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон саатуулагдаж байгаа юм. Мөн согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаад 248 жолооч осолд өртсөн бол 166 согтуу явган зорчигч осолд холбогджээ.
Согтуу жолоочийн гаргасан ослын улмаас 51 хүний амь нас хохирсон гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байна.
Н.Туяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days