Нийслэлээс 3200 сонгогч шилжиж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Иргэний бүртгэл, статистикийн газраас гаргасан судалгаагаар Увсад 3200 гаруй хүн нийслэлээс шилжин ирж сонгуульд оролцохоор бүртгүүлжээ.
Эдгээр хүмүүс нь зөвхөн УИХ-ын сонгуульд саналаа өгөх эрхтэй юм байна. Энэ хуулиар нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн бөгөөд харин орон нутаг дотроо шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон аж. Ямартай ч Увс аймагт хотын дугаартай автомашин олширсон бөгөөд замын хөдөлгөөн ихдэж, цагдаа нар ачаалалтай ажиллаж байна.
Увс аймаг Б.Батхүү
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days