Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Тавантолгойн цахилгаан станц төсөл”ийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай зэрэг нийт 10 асуудал хэлэлцэх юм.
Мөн оны эхний хагас жилд Засгийн газрын “1111 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулах аж.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days