Өмнөговь аймагт 24 цагийн дотор 107 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сүүлийн 24 цагийн дотор Өмнөговь аймагт 7 машин, 18 иргэн нэвтэрчээ. Мөн хүнс, өвс тэжээлийн тээврийн 16 автомашин, бүтээн байгуулалт болон шатахууны тээврийн 84 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Тус аймгийн Даланзадгад, Номгон сум бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар эрүүл мэнд болон буяны ажилтай холбоотойгоор дээрх хөдөлгөөн гаднаас орж ирсэн гэлээ. Мөн энэ хугацаанд Шуурхай штабт 155 дуудлага ирсэн бөгөөд өвс тэжээлээ хэрхэн авах, Өлзийтийн постоор хэрхэн нэвтрэх, сум хоорондын нэвтрэх хөдөлгөөнд яаж оролцох вэ гэсэн асуултууд зонхилжээ. Өвс, тэжээлийг постын ойролцоо байршуулан худалдаж байгаа аж.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Өлзийтийн постоор нэвтрэх иргэд улсын Онцгой комисст хүсэлтээ өгөхдөө мөн давхар аймгийн Онцгой комисст хүсэлтээ ирүүлэх шаардлагатай. Мөн um.shuurhaishtab@gmail.com гэсэн хаягаар ирж байгаа хүсэлт бүрийг тухайн бүрт шийдвэрлэж байгаа. Энэ хугацаанд 172 хүсэлт мэйлээр ирснийг бид шийдвэрлэн ажиллалаа" гэлээ. Аймгийн БОЭТ-д 154 хүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд нэг шинжилгээг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу явуулжээ.
Номгон суманд "Нэг өрх - нэг шинжилгээ"-г зохион байгуулж байна.