Замын чухал цэгт хяналтын шинэ төв нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-06-14 13:21:09

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн босгон дээр тус цагдаагийн газрын алба хаагчдын санаачлага, орон нутгийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг Архангай аймагтай холбосон орчин үеийн жишигт нийцсэн замын хөдөлгөөний хяналтын төвийг ашиглалтад орууллаа.

Уг хяналтын төв ашиглалтад орсноор баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Төв байр нь хоёр давхар, шилэн ханатай, алба хаагчийн амрах болон гал тогоо, ариун цэврийн өрөөтэй юм. Мөн  автомашины дулаан граж бүхий цахилгаанаар халдаг нь орчин үеийн жишигт нийцжээ. Булган аймгийн Баяннуур, Архангай аймгийн Өгийнуур чиглэлийн авто зам дээр сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн 24 хэрэг, осол гарч, 14 хүн амиа алдаж, 22 хүн гэмтсэн судалгаа гарчээ. Энэ замын уулзварт уг төвийг байрлуулсан байна.

 

Ж.Батсайхан

Related news