МУГТ Т.Тулга Чөлөөт бөхийн ДАШТ-ий шигшээ барилдаанд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд барилдаж буй “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга хагас шигшээд Казахстаны бөх дэлхийн аварга Нуркожа Кайпановыг 5:2-оор ялж шигшээ барилдаанд шалгарлаа.
Т.Тулга есдүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдөр алтан медалийн төлөө дэлхийн болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, Японы бөх Аояги Ёшиносүкэ-тэй барилдана.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days