УОК хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-22 21:59:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасныг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.


Тэрбээр, “УОК-оос одоо хэрэгжиж байгаа гамшгийн улбар шар түвшинг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийг маргааш Засгийн газар хуралдаж, эцэслэн шийдвэрлэнэ” хэмээв.


Ташрамд дурдахад, коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын талаар болон дархлаажуулах ажлын явцын талаар УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр зөвлөлдсөн. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гуравны хоёр нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагаггүй гэж үзсэн юм.

Related news