МЗХ цагаан жагсаалтын эзэдтэй гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-13 15:31:55

МЗХ-оос хэрэгжүүлж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс өнөөдөр сонгуульд өрсөлдөж байгаа 250 гаруй нэр дэвшигчдэд батламж гардуулж, хариуцлагын гэрээ байгуулав.

Уг жагсаалтад нэр багтсан хүмүүсийн 180 гаруй нь УИХ-ын сонгуульд, 70 гаруй нь аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна. 

Гэрээг зөрчсөн тохиолдолд УИХ болон шат, шатны ИТХ-аас төлөөлөх бүрэн эрхээ татах, хэрэв тэгээгүй тохиолдолд хэвлэл мэдээллээр шахалт үзүүлэх, хуулийн дагуу шүүхэд хандахыг зөвшөөрөхөөр талууд тохиров.

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Энэ үйл явдал бол төр засгийн түшээд, УИХ-ын гишүүдэд хариуцлага тогтоодог системийг үүсгэж байгаа түүхэн үйл явдал юм” гэлээ.

З.Эрэвгийлхам

Related news