АН “Тууштай дэмжиж, тогтвортой хөгжье” уриа дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-13 11:26:15

Дорноговь аймгийн Ардчилсан нам энэ удаагийн аймгийн ИТХ-д “Тууштай дэмжиж, тогтвортой хөгжье” уриаг дэвшүүлэн сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ.

Тус намын сонгуулийн нээлтийн ажиллагаа зургадугаар сарын 11-нд Сайншанд сумын Хүүхдийн ордонд болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд 500 гаруй хүн оролцов. Нээлтийн үеэр  Ардчилсан нам сум, аймгийн шат шатны намын хурлаар шигшигдсэн 31 нэр дэвшигчийг албан ёсоор танилцууллаа.

Тус нам сүүлийн найман жилд  орон нутагт засгийн эрхийг барьж ажиллахдаа  “Шинэ Дорноговь 1-2” хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн байна.  

 Дорноговь аймгийн  Ардчилсан намаас  УИХ-ын 13 дугаар тойрогт “Ноён хутагт Данзанравжаа”-гийн музейн захирал, МУСГЗ З.Алтангэрэл өрсөлдөж байгаа бол Говьсүмбэр болон Дорноговь аймгийн 8 сумыг хамарсан тойрогт тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар өрсөлдөж байна.  

Х.Эрдэнэбулган

Related news