Хөдөөгийн хоёр суманд гамшгаас хамгаалах сургууль хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 10:59:45

Архангай аймгийн ОБГ-аас удирдах бүрэлдхүүний хүрээнд Батцэнгэл, Булган сумын төвд гамшгаас хамгаалах сургууль зохион байгууллаа.

Сургуульд ОБГ-ээс гадна зоонозын өвчин судлалын төв, ус цаг уур орчны шинжилгээний алба, хүнс хөдөө аж ахуйн газар, Чулуут-Орхон голын сав газрын мэргэжилтнүүд, болон дээрх сумдын онцгой байдлын штабын бие бүрэлдэхүүнүүд хамрагдлаа.

Дадлага сургалтаар сумдын штаб, мэргэжлийн ангийг зарлан мэдээллийн дохиогоор   ажиллуулж бэлэн байдлыг шалгаж хүн нэг бүрийн үүргэвч, хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлд үзлэг хийж жагсаалын жигдрэлтийг шалгаж гарсан зөрчлийг арилгалаа. Сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж бэлэн байдлыг хангууллаа.

Архангай аймаг  Л.Булган

 

 

Related news