Баянхонгорын ИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Энэ удаагийн сонгуульд орон нутгийн 41 тойрогт 110 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, Ардчилсан намаас 41 нэр дэвшигч, Монгол ардын намаас 41 нэр дэвшигч, Монгол ардын хувьсгалт намаас 17 нэр дэвшигч, Хөдөлмөрийн үндэсний намаас 11 нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 28-ны 08 дугаар тогтоолоор бүртгэн баталгаажуулсан байна.
Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэг, 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулжээ.
Б.Туяа