Өсвөр насныхны дунд шүдний өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-18 16:06:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн өсвөрийн хүүхэд залуусын дунд шүд цоорох болон шүдний өвчлөл их байгааг албаныхан тодотгов.

Аймгийн ЭМГ-аас анагаах ухааны магистр клиникийн профессор шүдний эмч Т.Зангадтай хамтран Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг,сургуулийн хүүхдүүдэд шүдний урьдчилан сэргийлэх үзлэгийг өнгөрсөн онд зохион байгуулжээ.

Үзлэгээр таваас зургаан настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалт 62.1хувь, 12 настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалт 54.5 хувь, шүд цоорлын эрчим 2.6 хувь байгааг тогтоож амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө мэдээллийг өгсөн аж.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх  шүдний өвчлөлөөс сэргийлэх, шүдээ зөв тогтмол угааж сургах зорилгоор “Шүдээ зөв угааж сурцгаая” уралдаан тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн дөрвөөс зургадугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж уг тэмцээнд 11 сумын  49 багийн 522 сурагч оролцсон байна.


Related news