Ямаан сүргийн тоо толгой нэмэгдэж хонины тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2.5 сая толгой мал тоолуулсан.
Түүхийн эх сурвалжийг сөхөж үзвэл нэг саяас дээш мал тоолуулсан 27 дах жил, хоёр саяас дээш мал тоолуулсан дөрөв дэх жил болж байгаа аж.
Сүргийн бүтцэд ямаа 45.8 хувийг, хонь 41.9 хувийг, адуу 6.5 хувийг, үхэр 4.1 хувийг, тэмээ 1.8 хувийг тус тус эзэлж байна. Өмнөх оныхтой харьцуулахад адууны эзлэх хувь 0.2, үхрийн эзлэх хувь 0.3, ямаа 0.3 пунктээр тус тус нэмэгдэж, хонь 0.6 пунктээр буурч, тэмээний эзлэх хувь 2019 оныхтой адил байна.
Аминдаа малтай 5651 өрх байгаагийн 79.5
хувь буюу 4491 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байгаа малчин өрх
байна.