Их Британи “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг Корнуоллд зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-17 11:18:53

ЛОНДОН. /The Guardian/. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны зургаадугаар сард Английн баруун өмнөд нутгийн Корнуолл гүнлэгт зохион байгуулна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.


Дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 11-13-нд болох ажээ. Энэхүү уулзалтыг сүүлийн хоёр жил орчмын хугацаанд анх удаа биечлэн зохион байгуулах гэж буй нь энэ юм. АНУ өнгөрсөн онд “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас цахимаар явуулсан билээ.


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден тангараг өргөснийхөө дараа тус жил тутмын дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцох юм. Мөн Б.Жонсон Австрали, Энэтхэг, БНСУ-ыг уг уулзалтад зочин орны хувиар оролцохыг урьжээ. Дээд хэмжээний уулзалын үеэр цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Related news