Замын-Үүд сумын хүн амын нягтрал улсын дунджаас 31.2 хүнээр их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-12 18:28:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2010 онд 13289 хүн амтай байсан бол 2020 онд 18804 болж нэмэгджээ.

Аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан судалгаагаар  тус суманд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2010 онд 33.2 хүн ногдож байсан бол 2020 онд 47.0 болж, хүн амын нягтрал 41.6 хувиар өсжээ.

Энэ нь цаашид худалдааны чөлөөт бүс, боомт хот болох, хил хоорондын худалдаа арилжаа өсөн нэмэгдэх магадлалтай холбоотой гэж албаныхан тодотгов.

Замын-Үүд сум Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.4 хувийг эзэлдэг атал хүн амын 26.9 хувь нь оршин сууж байна. Тус сумын хүн амын нягтрал улсын дунджаас 31.2 хүнээр их байна.

Related news