Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4.7 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1,162,821,317.98 төгрөгийн арилжаа хийжээ.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: нийт 52 компанийн 4.7 сая хувьцааг 1,158,237,257.97 төгрөгөөр арилжив.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс хувьцаа худалдан аваагүй бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 8-ныг хүртлэх хугацаанд нийт 23.8 сая энгийн хувьцааг худалдан авав.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 45 компанийн бондыг нийт 4,584,060.00 төгрөгөөр арилжжээ. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 112.647 нэгж эрхийг нийт 12,230,895.85 төгрөгөөр арилжсан байна.
2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,028,869,555,571.79 төгрөг болсон бол ТОП-20 индекс 19098.28 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.97 хувиар буурсан үзүүлэлттэй байна.