143 иргэнийг өргөө гэртэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-03 13:41:07

Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд буюу 2013-2016 онд орон гэргүй 143 иргэнийг өргөө гэртэй болгож тухтай амьдрах нөхцлийг нь бий болгосон байна. Мөн 238 төрийн  албан хаагчдад орон сууц худалдан авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж 1,3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өрх, гэр бүлд зориулан 213 удаагийн сургалт, 57 төрлийн арга хэмжээг давхардсан тоогоор 15300 иргэнд хүргэсэн нь гэр бүлүүдийг төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургахад нэлээд нөлөөлсөн ажил болсон байна. Мөн залуу гэр бүлд чиглэгдсэн 32 төрлийн тэмцээн уралдаан, өдөрлөгийн арга хэмжээнд 6200 иргэнийг хамруулснаар гэр бүлийн гишүүдийн дунд эерэг хандлагыг бий болгох, гэр бүлээ эрхэмлэхэд нөлөөлөх зорилготой байлаа.

Гэр бүл тогтвортой байж улс орны хөгжил, ирээдүй тогтвортой байна гэж тус аймгийн удирдлагуудын хэлж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news