Хавиргын булаг орчмыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 15:04:55

Сүхбаатар аймгийн Онгон сумын ард иргэд өөрсдийн санаачлагаар Хавиргын булгийнхаа ойр орчмын болоод булгийн урсгал доторх хур хогийг цэвэрлэж, усны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор элсийг нь гарган авчээ. Үүний үр дүнд булгийн ус цэвэршиж, урсгал нь нэмэгдсэн байна.

Хавиргын булаг бол Онгон нутгийнханы хүн малын ундны ус бөгөөд маш ариун тунгалаг устай рашаан гэж үздэг. Онгон бага элсний галт уулын хүрмэн чулууны ам завсараар урсан гарч буй булаг юм. Жилийн турш урсгалтай. Булаг нь 3-4 газраас эх авч урсах ба булгийн эхийг торон хашаагаар тохижуулж, хаягжуулсан байна.

Цаашид булаг орчмын элсний нүүдлийг зогсоох зорилгоор эргэн тойронд нь мод тарих бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.

Т. Одончимэг  

Related news