Төмөр замчид эрүүл мэнд, хүчний байгууллагын ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-08 10:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварт цар тахал гарсан Улаанбаатар, Дархан Эрдэнэт, Сүхбаатар зэрэг томоохон хотуудад хатуу хөл хорио тогтоож, иргэд гэр гэртээ халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа үед эдгээр хотын дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН иргэдээ дулаан тав тухтай байлгахад онцгой анхаарч тээвэрлэлтийг цаг хугацаанд нь гүйцэтгэж байна.


Энэ оны эхний 11 сарын байдлаар Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас 5,2 сая тонн нүүрс тээвэрлэж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцууд  өвлийн ид ачааллын үед 14-39 хоногийн нөөцтэй байна. 


“Улаанбаатар төмөр зам” ХНН  “COVID-19”  халдварт цар тахлаас үүдэлтэй гамшгийн үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, ЗТХЯ-ны өгсөн үүрэг чиглэлийн дагуу эм тариа, хүнс, ургац, нүүрс, шатахуун зэрэг нэн тэргүүнд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн турш зогсолтгүй тээвэрлэж, төмөр замчид өдөр шөнөгүй шаргуу ажиллаж байна.

Related news