Нөөцийн мах борлуулах ажлыг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-23 16:58:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нөөцийн мах борлуулах ажлыг өнөөдрөөс түр зогсоосон тухай Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр мэдээлэх үеэрээ хэллээ. 


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг худалдаанд гаргасан. Өнөөдрийн байдлаар, нийт ес хоногт 494.8 тонн мах худалджээ. 


"Нөөцийн махны худалдаа жигдэрсэн тул түр зогсоохоор шийдвэрлэж байна" хэмээн Шадар сайд мэдээллийнхээ үеэр дурдсан. Мөн тэрээр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 360 тонн нөөцийн мах гаргаж худалдаж эхэлсэн тухай тодотгосон юм.

Related news