Баянхонгорт Бага олимп болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 14:43:40

УИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат тамирчин Х.Баттулгын санаачлага, дэмжлэгтэйгээр “Баянхонгорын бага олимп”  их наадам 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

“Баянхонгорын бага олимп-2015”  их наадам спортын 15 төрлөөр Баянхонгор хот, Бууцагаан, Баянлиг шинэ сумдад 3 бүс болон  30 багийн 1200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

“2008 онд “Бага олимпоос-Их олимпийн оргил өөд” уриан дор анхлан зохион байгуулагдаж, их олимпоос Монголчууд анхны олимпийн аваргатай болсон. Бага олимпийн анхны бамбарыг асааж байсан М.Уранцэцэг дэлхийн аварга болсон нь Баянхонгорын бага олимпийн бахархал юм” гэдгийг аймгийн удирдлагууд хэлсэн.

Бага олимп нь иргэд, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх сонирхлыг  өрнүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тэсвэр, тэвчээр, ёс жудаг, эрүүл мэнд, эв эеийг эрхэмлэх зэрэг олон эерэг үр дүнг бий болгосон  Баянхонгорчууд бидний хүсэн хүлээдэг баяр болоод байна. 

Сонирхуулахад, 2015 онд Баянхонгорын баг, тамирчид улсын болон ОУ, Азийн аваргын тэмцээнээс 160 гаруй медалийг аваад байгаа юм.

Б.Мөнхзул

Related news
Comments