Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-16 18:34:11

Дорноговь /МОНЦАМЭ/.Корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна.

Замын-Үүдээр ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч нарын биед 10 хоног тутамд тандалт судалгааны түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа аж.

Замын-Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр хийдэг жолоочийн биед “Ковид-19”-ын тандалт судалгааны түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эргэлзээтэй гарсан гэх мэдээллийг баталгаажуулахаар шинжилгээг ХӨСҮТ-д илгээхэд сөрөг гарчээ.

Гэхдээ улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, хорио цээрийн дэглэмийг мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Related news