6000 иргэнд түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-16 17:07:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн тухайд онцгой бүс бөгөөд иргэд, хараа хяналтаа сулруулахгүй, цаашлаад хүнс бэлтгэхээс бусад үед гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байна. Бүх нийтийн бэлэн байдлыг чангатган ажиллахын зэрэгцээ өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 5513, PCR шинжилгээгээр 450 хүнээс шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 их дээд сургуулийн дотуур байранд байгаа 749 оюутанд "Ковид-19"-ийн түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж эхэллээ. Эхний ээлжинд Дархан-Уул аймгийн гурван сумын 54 оюутныг Шарын гол, Орхон, Хонгор сумын онцгой комисст хүлээлгэж өгөх бөгөөд цаашид Улсын онцгой комиссын шийдвэр гарсан тохиолдолд үлдсэн 695 оюутныг аймаг бүрт хүргэх ажлыг зохион байгуулах аж. Гэхдээ зөвхөн Улсын онцгой комиссын тодорхой шийдвэр гарсан тохиолдолд тулгуурлах бөгөөд аймгийн онцгой комисс дангаараа шийдэх боломжгүй.

Мөн иргэд цахим орчин дахь худал мэдээлэлд авталгүй зөвхөн Улс, аймгийн онцгой комиссын мэдээллийг эх сурвалж болгох хэрэгтэйг албаныхан анхаарууллаа.

 

Related news