Төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай хоёр лицей анги нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-03 13:53:45

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр, хөндлөн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж буйтай  холбогдуулан Сайншанд, Замын-Үүд суманд төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай хоёр лицей анги нээлээ.

Лицей ангийн сурагчид төмөр замын мэргэжлийн талаар нарийн ойлголт авч танилцахаас гадна ирээдүйд дотоод, гадаадын төмөр замын чиглэлийн их, дээд сургуульд суралцах боломж нээгдэж байна.

Учир нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “Лицей ангид суралцаж төгссөн хүүхэд Монголын төмөр зам болон Оросын Эрхүүгийн төмөр замын дээд сургуульд шууд суралцах боломжтой” гэж онцолжээ.

Дорноговь аймагт томоохон бүтээн байгуулалт өрнөж буй тул цаашдаа Сайншанд өртөө, Зүүнбаян өртөөний төмөр замын бүх объектыг өргөтгөхөөр болсон байна.

Related news