МУЗН-ээс 15 аранзыг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Орон нутгийн шуурхай хариу арга
хэмжээний баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтын үеэр гишүүдийн аюулгүй
ажиллагааг хангах, бэлэн байдлыг сайжруулахаар 15 ширхэг аранзыг МУЗН-ээс
аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.
Үүнд халдвар хамгааллын хувцас, зайнаас халуун хэмжигч, амны
хаалт, ариутгалын багц болон анхны тусламжийн багц бүхий уг бэлэн байдлын
аранзыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Монголын улаан загалмай нийгэмлэгээс
бэлтгэн, ийнхүү аймгийн Онцгой комисст олгож байгаа аж.