Дорнодын охид хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 13:06:15

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Дорнод аймгаа төлөөлөн оролцсон манай өсвөрийн баг тамирчдаас охидын баг хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн нийт 400 гаруй өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн тэмцээнээс эрэгтэй эмэгтэй шилдэг 40 өсвөрийн тамирчинд батламж олгож Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх юм. Улмаар дээрх өсвөрийн шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд оролцох юм байна. Энэ удаагийн U16 насны өсвөрийн УАШТ-нд хөдөө орон нутгаас Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Багануур, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудын шигшээ багийн тамирчид оролцжээ. Дорнод аймгийн охидын баг тамирчдыг Цогоо, Сүхбаатар нарын дасгалжуулагчид дасгалжуулжээ.

Тэмцээний аварга багаар эрэгтэйчүүдэд Дундговь аймгийн баг, эмэгтэйчүүдэд Улаанбаатар хотын 3-р сургуулийн Мон магнит багууд тодорсон байна. 

Б.Туяа

 

Related news
Comments