Хэнтий аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-27 11:51:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. 

Тодруулбал, хөтөлбөрөө "Алсын хараа-2050", Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигтэй холбогдуулан гаргаж байгаа аж. Мөн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тус аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөртэй уялдуулан ирэх 4 жилд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаа талаар мэдээллээ.

Үргэлжлүүлээд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөлтэй фокус ярилцлага хийж санал бодлыг нь тусгахаар төлөвлөсөн байна

 

Related news