Зөөврийн хайрцгаар санал авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд орон даяар эхэлнэ.
“Дорноговь аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 43857 сонгогч бүртгэлтэй байгаа бол хүндэтгэх шалтгаантай 375 хүний саналыг өнөөдөр зөөврийн хайрцгаар авч эхэллээ. Санал авах байранд төрийн албаны 570 гаруй хүн ажиллаж байна” гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
сонгуульд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 568 нэр дэвшигч өрсөлдөж байна.Зөөврийн
хайрцгаар санал авах үйл ажиллагаа энэ оны 10 дугаар сарын 14-ний 09.00 цагаас
20.00 цаг хүртэл үргэлжилнэ.