ЖДҮДС-гаас найман төсөлд зээл олгохоор шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгаас энэ жил ЖДҮДС-гаас зээл авахаар нийт найман төсөл шалгарчээ.
Үүнд сүүний фермийн чиглэлээр “Харман саарал” ХХК, энерги аялал жуулчлалын чиглэлээр “Хутагтын сүлд” ХХК, “Говийн хөх тэнгэр” ХХК, “ТБД Чандмань ХХК, сав баглаа боодлын чиглэлээр “Цацын булаг” ХХК, дотор мах боловсруулах, дайвар бүтээгдэхүүний чиглэлээр “Талын шимт сүрэг” ХХК, ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр “Ариусахуй шанд” ХХК тус тус шалгарч зээлийн шаардлага хангажээ.
Албаныхан бизнес эрхлэгчдээс
нийт 24 төсөл хүлээн авч анхан шатны судалгаа хийж зургаан төслийг хасч
нарийвчилсан байдлаар 18 төслийг үлдээж ЖДҮДС-руу материалыг нь явуулсан аж.
ЖДҮДС-гийн Ажлын хэсэг газар дээр нь ирж танилцсанаар найман төсөлд зээл олгохоор шийдвэрлэжээ.