Иргэд ТҮЦ машинаас 3464 удаагийн үйлчилгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хэнтий аймгийн Төрийн үйлчилгээний
нэгдсэн төвд байрлах Төрийн үйлчилгээний цахим машинаас иргэд 3464 удаагийн үйлчилгээ авчээ.
Үүнээс хамгийн их буюу 44 хувь нь Иргэний үнэмлэхний лавлагаа
авсан бол 18 хувь нь жолоодох эрхийн лавлагаа, 11 хувь нь үл хөдлөх хөрөнгийн
лавлагаа, 8 хувь нь оршин суугаа газрын тодорхойлолт тус тус авсан байна.
Тус машинаас иргэд төрийн үйлчилгээний 24 төрлийн лавлагаа,
мэдээлэл, тодорхойлолт авах боломжтой аж.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days