Ногоо хураалтад 900 гаруй ажиллах хүч шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох хэлтэс
агентлагийн дарга нар Орхон сумын иргэдтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын
үеэр тус сумын иргэд ургац хураалтад хүч нэмэх шаардлагатай байгааг
илэрхийлжээ.
Энэ дагуу өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, их дээд сургуулийн захирлууд, Орхон сумын иргэдийн хамт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр оролцогч талууд өөр өөрийн зүгээс гарч байгаа хүндрэлийг ярилцан цаашид цаг агаар хүйтрэхээс өмнө асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн.
Ингэснээр эхний ээлжинд их, дээд сургууль тус бүр 20 оюутан гаргах, өдрийн ажлын хөлсийг 30.000 төгрөгөөр тогтоож оройдоо буцааж авчрахаар боллоо. Харин аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ажиллах хүчийг тээвэрлэх автобус, түүний шатахууныг гаргахаар шийдвэрлэсэн байна.