90 морин хуурч бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 14:06:50

Энэ жил Өмнөговь аймгийн Сэврэй сумын 90 жилийн ой  тохиож байгаа билээ. Энхүү үйл явдлыг тохиолдуулан 90 морин хуурчдыг бэлтгэх гэж байна.

Тус сум ойн баяр наадмаа 90 морин хуурчдын гайхамшигт хуурын аялгуугаар чимэх ажээ. Сургалт нь 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 15 хүртэл Даланзадгадад болох бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Батжаргал удирдан заах юм байна. Морин хуурчдыг бэлтгэх ажлыг Сэврэй сумын Өмнөговь аймаг дахь нутгийн зөвлөл хариуцан зохион байгуулж ажээ.

Өмнөговь аймгийнхан морин хуурыг сурах, сургалт явуулах орчин нөхцлийг дэмжиж ажилладаг бөгөөд “Эгшиглэнт говь” нэртэй албан ёсны  хүүхдийн морин хуурын чуулгатай юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news