Нам, эвслээс нэр дэвшигчдийг ирэх долоо хоногт тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх 7 хоногт эцсийн байдлаар тодорно.
Учир нь нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа энэ сарын 23 буюу ирэх даваа гарагт эхэлж, 5 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Энэ дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах шаардлагатай болж байна.
Ардчилсан намын хувьд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа ирэх 7 хоногт, тодруулбал 27,28-д хуралдахаар төлөвлөж байгаа аж. Харин МАН нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлаа энэ бямба гарагт товлосон ч хойшлуулсан байна. Гэхдээ ирэх долоо хоногт дахин товлож хуралдуулах аж.
Н.Туяа